Азийн олон орнуудын адилаар та Вьетнам улсад зорчихдоо виз авах шаардлагатай.Визгүйгээр та онгоцны буудал дээрээс буцаагдах, цаашлаад таныг онгоцонд тань суулгахгүй байх эрсдэлтэй.Энэ нь маш зарлагатай, цаг алдсан алдаа байх болно. Тийм учраас та аялалынхаа өмнө визэнд хэрэг болох бичиг баримтаа бэлтгэх нь чухал юм. Азаар, энэ хүнд даалгаварт танд туслах нэгээр тогтохгүй аргууд байх бөгөөд бид танд Вьетнамын аялалынхаа визийг авахад туслахаар 3 хялбар аргын зааварчилгааг доор бэлдээд байна.
Вьетнам улсын виз авах хамгийн алдартай арга бол “Очоод виз даруулах” юм. Энэ арга Вьетнам очингуутаа виз иэдүүлээд авч болох мэт сонсогдож байвч тийм биш, та очоод виз даруулахын тулд урьдчилан виз мэдүүлж виз зөвшөөрсөн захиаг хүлээн авсан байх ёстой. Та аялалын компани эсвэл агентд хандан эсвэл www.vietnamimmigration.com вебсайтыг ашиглан цахимаар виз зөвшөөрсөн захиа хүлээн авах хэрэгтэй. Энэхүү виз зөвшөөрсөн захианд таны нэр таны орох гарах өдөр болон таны аялалын зорилго бичигдсэн байдаг…., ихэвчлэн олон хүмүүсийн нэрсийг виз зөвшшөөрсөн захианд хамтд нь жагсаан бичсэн байдаг. Холбогдох албан байгууллагаар зөвшөөрөгдсөн гэдгийг нь илтгэж доод талд нь улаанаар тамгалагдсан байх ёстой.Та 30 хоног 3 сар 6 сар 12 сар гэх мэтээр Вьетнам улсад хэр удаан байхаа тодорхойлох ёстой, мөн нэг удаагийн виз хүсэхүү олон удаагийн виз хэрэгтэй юу гэдэгээ тодорхойлох хэрэгтэй.
Та Вьетнам улс руу явах онгоцонд суухдаа уг виз зөвшөөрсөн захиагаа авч явах ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. Та Вьетнамын онгоцны буудал дээр ирээд таны визийг дарах тусгайлан бэлдсэн ширээн дээр очиж визээ даруулна.Та цагаачлалын албаны ажилчдад виз зөвшөөрсөн захиагаа үзүүлж тамганы мөнгө төлснөөр визээ даруулах болно.Энэхүү аргыг та Вьетнам улсын 4 олон улсын онгоцны буудлаар дамжин ирэхдээ хэрэглэх боломжтой.
Хэрэв захиа бичээд захиа хүлээн авах арга нь танд хуучирсан удаан санагдаж байвал , бид таныг ойлгож байна! Вьетнам улсыг зорьж буй жуулчид цахимаар маягт бөглөж цахим виз авдаг хөтөлбөрийг маш ихээр сонирхож сонгох болсон.Энэхүү шинэ арга нь Вьетнам улсын усан боомт, газраар нэвтрэх болон онгоцны буудлууд гээд нийт 28 боомтод ашиглаж болдгоороо давуу талтай. Та гэртээ сууж байгаад л өөрийн мэдээллээ Вьетнамын холбогдох байгуулагад явуулж хүссэн үедээ виз мэдүүлж болно гэсэн үг юм. Сул тал нь гэвэл дээд тал нь 30 хоногийн хугацаатай виз олгодог бөгөөд зөвхөн сонгогдсон 46 орны (Монгол улс орсон)иргэд хамрагдах боломжтой.
Энэхүү явц нь цахимаар гүйлгээ хийж байсан хүн бүхэнд их хялбархан санагдах болно. Та өөрийн пасспортны хуулбарыг цахим системд оруулж аяллынхаа тухай зарим мэдээллийг оруулах хэрэгтэй.Таны цээж зураг файл хэлбэрээрээ байх хэрэгтэй. Нэг анхааруулах зүйл гэвэл таны пасспорт Вьетнамд очсоноос хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байгаа эсэхийг шалгаарай.Та эдгээр зүйлсийг хийгээд Вьетнамын цахим визээ хүлээн авч Вьетнам дахь аялалаа эхлүүлэх боломжтой болно.
Энэхүү арга нь ойроцоох Вьетнам улсын элчин сайдын яамнаас холбогдох маягтыг авч бөглөөд виз хүсэх арга юм.Хэрэв та монгол улсад оршин суугаа бол Улаанбаатар хотод байрлах Вьетнам улсын элчин сайдын яаманд хандах хэрэгтэй. Та элчин сайдын яам очихоосоо өмнө холбогдож ажлын цаг болон бусад хэрэгтэй зүйлсийг лавлахыг зөвлөж байна.Ихэнхи тохиолдолд та виз хүсэх маягт, пасспорт цээж зураг гэх мэт хэд хэдэн бичиг баримт бэлдэх хэрэгтэй байдаг. Элчин сайдын яамны ажилтан таны материалыг хүлээн авч таны визийг шуудангаар явуулах эсвэл таныг хэзээ буцаж ирж визээ авч болох талаар мэдээлэх болно. Хэрэв та Улаанбаатар хотод Вьетнам улсын элчин сайдын яамтай ойрхон амьдардаг бол энэ аргыг сонгоход буруудахгүй.
Та очоод виз даруулах хөтөлбөр эсвэл бусад 2 аргын аль нэгийг сонгосон ч байсан аялалынхаа өмнө бичиг баримтаа бэлтгэн урьдчилан төлөвлөх нь зүйтэй.Инэснээр таны гайхамшигт аялалын энхний алхам болох Вьетнам улс руу нэвтрэх явц хялбархан байх болно.
Та доорхи Монгол улсад байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны хаяг утсыг ашиглан холбоо барьж виз мэдүүлэх боломжтой: