Current time in Vietnam:
Mongolian

Вьетнамын аялалын гайхамшгийг мэдрэх нь

Сүүлийн үед жуулчдын очих дуртай газруудын нэг бол яах аргагүй Вьетнам улс болжээ. Вьетнам руу аялах хамгийн тохиромжтой үе бол чийг багатай ,сэрүүвтэр үе болох 7  сар болон 8р сар байдаг. Эдгээр саруудад жуулчид их очдог учраас далайн эргийн буудлууд бүтэн захиалгатай байдаг ба тал үнээр илүү нэмэгдсэн байх тохиолдлууд байдаг. Угаасаа өртөг багатай улс учраас үнэ нэмэгдлээ гээд таны бодож байгаа шиг тийм өндөр үнэтэй болдоггүй. Ихэнхи буудлууд ойролцоогоор хоногийн $50-$80  ам долларын үнэтэй байдаг. Үнэгүй Wi-Fi тай байдаг. Мөн рестораны хоол ойролцоогоор $10 ам доллар, гудамж болон гуанзны хоол үүнээс бага үнэтэй байдаг учраас та хоолон дээр мөнгө хэмнэх боломжтой.

Мөн та хямд онгоцны билет захиалснаар мөнгөө хэмнэх боломжтой. Орон нутгийн аялал хямдхан, хурдан байдаг бөгөөд вагонууд агааржуулагчтай байдаг. Хэрэв та яарч байгаа бол Вьетнам дотроо онгоцоор аялж болох бөгөөд урьдчилан захиалснаар мөнгө хэмнэх боломжтой. Мөн та орон нутгийн автобус эсвэл жуулчдын автобусаар үйлчлүүлж болохоос гадна таксигаар эсвэл машин жолоочтой нь хөлслөн аялах боломжтой. Ингэснээр та худалдаж авсан зүйлсээ өдөржингөө чирж явах шаардлагагүй машиндаа тавиад тухтай аялах боломжтой болох юм.

Вьетнамын үзэсгэлэнт нутаг таныг хүлээж байна

Ихэнхи жуулчид Вьетнамд ирэхдээ Бен Тан зах байралдаг Сайгон эсвэл Хо Чи мин хотод ирдэг. Зах дээр очиж наймаа хийхийнхээ өмнө буудал дээрээсээ нутгийн хүнээс авах гэж багаа барааныхаа барагцаа үнийг асууж лавлаарай. Ихнэснээр та бараа авахдаа хууртагдаж, бараандаа их үнэ төлсөн байх вий гэж санаа зовохгүйгээр наймаа хийх боломжтой болох юм.

Улсын нийслэл Ханой хотод хүмүүсийн очиж үзэх  дуртай газрууд хамгийн олон байдаг. Энэ хотод орчин үеийн барилга байгууламж , эртний сүм хийд музей холилдон байдаг, харин та зэрлэг амьтад сонирхдог бол хотын өмнөд хэсэтг орших үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсноор ирвэс, суусар болон өөр бусад зэрлэг амьтдыг сонирхох боломжтой.

Байгалийн дурсгалт газруудыг сонирхохыг хүсвэл  Пон На Ке Банг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилж  дэлхийн хамгийн том агуйг сонирхох хэрэгтэй бөгөөд   Меконг Делтад завиар зугаалахдаа усан дээрхи захыг сонирхвол та гайхалтай сайхан мэдрэмжийг авах болно.

Түүхэн хот Хой Анд зочлогсод голын эрэг дагуух үзэсгэлэнт кафегаар зочилдог бөгөөд тэндхийн оёдолчид танд богинохон хугацаанд танд тохирсон хувцсыг оёж өгч чадна. Хэрэв та далайн гүнд шумбах гэж байгаа бол далайн эргийн шумбагчид ихтэй На Тран эргийг зориорой. Энэ гайхалтай улсад хийх, үзэж, харах олон зүйлс бий.

Вьетнамын визээ авахад тань тусламж хэрэгтэй юу?

Гадаад руу аялах гэж байгаа аялагч болгонд гадаад пасспорт , виз хэрэг болдог. Вьетнам руу аялахад мөн л эдгээр зүйлс хэрэгтэй. Таны пасспорт дор хаяж 6 сарын хүчинтэй хугацаатай ,  орох тамгаа даруулахын тулд дор хаяж нэг  хоосон хуудастай байх ёстой. Дээрээс нь танд виз хэрэгтэй.

Зарим агентууд— манай агент уг жагсаалтад багтсан—Вьетнамын засгийн газраас өгөгдсөн эрхийн дагуу жуулчдад очоод виз даруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж виз зөвшөөрсөн захиа авч өгөх эрхтэй байдаг. Энэ арга нь жуулчдыг элчин сайдын яам явж цаг алдахаас сэргийлдэг. Та ямар нэгэн бичиг барим явуулахгүйгээр 1-12 сарын хугацаатай нэг удаагийн эсвэл олон удаагийн виз мэдүүлэх боломжтой.

Цахимаар тамганы мөнгө төлөх нь хялбархан бөгөөд та виз зөвшөөрсөн захиа урьдчилан хүлээж аваад хэвлээд авч явахад л болно. Энэ аргын дагуу та бүртгүүлээл захиагаа 3 хоногийн дотор хүлээн авдаг, гэхдээ санамсаргүй байдлаар хойшлогдож магадгүй тул хөөрөх өдрөөсөө нилээн хэд хоногийн өмнө урьдчилан бүртгүүлж захиалах нь зүйтэй. Хэрэв та яаралтайгаар гэнэт аялж багаа бол яаралтай үлйчилгээг сонгох боломжтой. Мөн та 2 ширхэг цээж зураг, таны орох гарах хуудас, онгоцны буудал дээр ирээд төлөх визний хураамжаа бэлдэх хэрэгтэй.

Хүн болгон цахим виз мэдүүлэх боломжгүй, гэхдээ Монгол улсыг оролцуулан нийт 80 орны иргэд цахимаар виз мэдүүлэх боломжтой байдаг. Та цахим хэлбэрийн цахим виз мэдүүлэх боломжтой бөгөөд хэрэв та Вьетнам улсад 30 хоног болон түүнээс бага хугацаагаар зочилж байгаа бол, эсвэл газраар хил нэвтрэх бол цахим виз мэдүүлэх арга танд яг тохирно. Энэ аргаар виз мэдүүлэхэд мөн л ойролцоогоор 3 хоногийн дотор бэлэн болдог. Вьетнам улс жуулчдыг ямагт таатайгаар хүлээн авдаг бөгөөд хэрэв энэ арга танд төвөгтэй санагдаж байвал бид танд визээ авахад тань бүх талаар туслах болно.

Бид танд бүх талаар тусалж, гайхамшигтай үйлчилээг үзүүлэхдээ хэзээд бэлэн байх болно.

Эх сурвалж

Зааварчилаанд доорхи материалуудаас багтаасан. Үүнд:

Монгол улсын Улаанбаатар хотод байрлах Вьетнамын элчин сайдын яам.

  • Монгол улсад байрлах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин Сайдын Яам
  • Энх тайвны өргөн чөлөө – 47,C Шуудангийн хайрцаг 670,Улаанбаатар, Монгол улс
  • Ажлын цагаар: (00-976 -11) 454 632 эсвэл (00-976 -11) 458 917
  • Факс: (00-976 -11) 458 923
  • Имейл: dsq.ulanbator@gmail.com or ulanbator@mofa.gov.vn
  • Вебсайт: http://vnembassy-ulaanbaator.mofa.gov.vn
YOU MIGHT BE INTERESTED

Пасспортны зурагны зааварчилгаа

Аялалын виз (DL ангилал) – Вьетнам улсад аялалын зорилгоор зорчиж буй зорчигчдод зориулан олгодог. Аялалын визний (DL ангилал) хугацаа 3 сараас ихгүй байдаг. Бизнес виз (DN ангилал) – Вьетнам улсад …

–Нэг удаа орох эрхтэй виз нь визнийхээ хугацаанд зөвхөн нэг удаа Вьетнам улс руу орж гарах эрхтэй байдаг.Таны визний хугацаа дуусаагүй боловч та Вьетнам улсаас гарсан л бол таны виз …

Вьетнам улс руу аялалаар явахдаа виз зөвшөөрсөн захиаг урьдчилан авах хэрэгтэй байдаг. Хэрвээ та виз зөвшөөрсөн захиатай бол Вьетнам улсын олон улсын онгоцны буудал дээр ирмэгцээ онгоцны буудал болгонд байрлах …

Вьетнамд ирээд виз авах нь маш амархан боловч зөв матерулаадаа урьдчилан бэлтгэсэн байх нь чухал билээ. Танд хэрэг болох 3 материал бол: Таны пасспорт эх хувиараа. Виз зөвшөөрсөн захиа. Болон …

Вьетнам улсын цаггаачлалын албанаас Вьетнам улсыг зорьж буй гадныханд зориулж хэд хэдэн төрлийн виз санал болгодог бөгөөд очоод виз даруулах нь тэдгээрийн нэг юм.

Маш олон улсууд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд цахим бичиг баримтыг хэрэглэдэг болсон бөгөөд олон улстай мөр зэрэгцэн Вьетнам улс ч гэсэн энэ үйлчилгээнд нэгдсэн билээ. Вьетнам улсын цахим виз …

Та виз мэдүүлэхдээ бөглөсөн таны имейл хаягаар тань таны виз зөвшөөрсөн захиа очих болно. Та виз зөвшөөрсөн захиагаа хэвлэж бэлтгэх ёстойгоо мартаж болохгүй шүү, цагаачлалын албаны ажилтан виз зөвшөөрсөн захиаг …

Тийм ээ, Монгол улсын иргэд Вьетнам улсад зорчиход виз авах шаадлагатай байдаг.

Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.