Current time in Vietnam:
Mongolian

Вьетнам улсын зорих нь – Вьетнамын виз авах зөвөлгөө

Олон хүмүүс гадаадад аялж өөр  улс орнуудын соёлтой танилцах дуртай байдаг. Аялах болгондоо өөр өөр улсыг сонгох нь таныг уйдаахгүй , шинэ содон зүйлсийг харж үзэх боломжийг олгодог. Нэг л өөр , шинэ зүйлсийг ирж хайдаг жуулчдад яг тохирох газар бол Вьетнам улс болооод байгаа билээ.

Маш олон жилийн өмнө энэ улс нь улс дотроо хагарч дайн дажинтай байсан билээ. Орчин үед энэ дайн дажин аль хэдий нь үгүй болсон бөгөөд энэхүү үзэсгэлэнт, нэгдмэл улс нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдыг таатайгаар хүлээн авч байна. Маш олон цэргүүд амар амгаланг олохоор Вьетнам улсыг зорьдог бол , залуу хүмүүс адал явдал , зугаа цэнгээнийг мэдрэхээр Вьетнам улсыг зорьж байна. Орчин цагийн өндөр барилгууд, буддын сүмдүүд зэрэгцэн байдаг тул гэр бүлээрээ амарч соёл боловсролдоо хөрөнгө оруулах гэсэн хэн бүхэнд нээлттэй ба зөвхөн зугаа цэнгээн бус түүхэн дурсгалт газрууд ч ихээр байдаг.

Вьетнам улс руу аялахдаа хэрхэн бэлтгэх вэ

Жуулчдын хувьд Вьетнамд аялах нь шинэлэг таатай мэдрэмж боловч, гадаад явж буй жуулчин болгон аялалаа төлөвлөхийн тулд зарим нэг зүйлсийг урьдчилан бэлтгэх хэрэгтэй гэдгээ мэддэг. Вьетнам явахад ч гэсэн та зарим зүйлсийг урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Зарим нэг бэлтгэлийг буудал болон онгоцны тийзээ захиалахаас өмнө хийсэн байх шаардлагатай байдаг. Вьетнамын виз авах явц бусад орны визний явцаас арай өөр байж болох ч энэ нь амархан бөгөөд чухал үйл явц юм.

Вьетнамын виз авах 3 өөр арга байдаг тул хүн бүхэн  өөрт тохирсон аргаа сонгох боломж олддог.

1: Очоод виз даруулах аргаар виз мэдүүлэх

Шахуу цагийн хуваарьтайгаар цаг зав багатай аялж байгаа жуулчдад тохиромжтой бөгөөд, Вьетнам улсын олон улсын онгоцны буудал дээр очоод виз даруулах боломжтой. Гэхдээ та өөрийн улсаас онгоцоор нисэхээсээ өмнө бичиг баримтаа зохицуулсан байх ёстой.  Таны бичиг баримт бүгд бэлэн биш бол танд виз өгөхөөс татгалзах боломжтой бөгөөд таны аялал талаар болох болно.

Вьетнам улсын цагаачлалын алба нь очоод виз даруулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг албан ёсны байгууллага юм. Та очоод виз даруулах хөтөлбөрт хамрагдахын тулд Вьетнамын цагаачлалын албанаас олгодог виз зөвшөөрсөн захиаг авах хэрэгтэй. Виз зөвшөөрсөн захиаг  та жуулчлалын агентаар дамжуулан эсвэл албан ёсны итгэж болох вебсайтаар дамжуулан авах боломжтой. Энэ арга нь бусад орны виз олгох явцаас тэс өөр байж болох ч энэ бол маш найдвартай хялбархан арга юм.

Та аялалаа эхлүүлэхээс хэдэн долоо хоногийн өмнө виз зөвшөөрсөн захиа авахаар бүртгүүлэх хэрэгтэй. Та онгоцонд суухдаа виз зөвшөөрсөн захиаг үзүүлэх хэрэг гарч магадгүй ч онгоцноос буусны дараа бол онгоцны буудал дээр заавал виз зөвшөөрсөн захиагаа үзүүлнэ. Захиа байхгүй бол та юу ч хийж яаж ч чадахгүй. Та онгоцны буудал дээр очоод виз олгодог ширээн дээр өөрийн пасспорт болон виз зөвшөөрсөн захиаг өгч пасспорт дээрээ виз даруулна. Тэгээд тэндээ та визний хураамжаа төлөх ёстой.

Энэхүү аргаар виз авснаар жуулчид элчин сайдын яам очиж очерлох шаардлагагүй болох бөгөөд элчин сайдыг яам руу явах ямарч шаарлагагүйгээр аялалаа эртхэн эхлүүлэх боломжтой болно. Зорчигчид визнийхээ хугацааг 1сар 3 сар 6 сар 12 сар гэсэн сонголтуудаас сонгон даруулах боломжтой.

2: Цахим виз мэдүүлэх

Вьетнамын элчин сайдын яамдуудаас олгогддог цахим визийг энгийн цаасан визний оронд ашиглах бүрэн боломжтой.

Энэ арга нь мөн өөрийн гэсэн шаардлагагуудтай байдаг бөгөөд та Вьетнамын цагаачлалын албаны вебсайтад хандаж цахим визний явцыг эхлүүлэхээсээ өмнө ямар ямар шаардага байдгийг мэдэж авах нь чухал юм.

Хэдийгээр цахим виз нь цахим бичиг баримт боловч албан ёсны цаасан визтэй яг ижилхэн үйлчилгээтэй ,хүчинтэй баримт бичиг юм. Цахим виз мэдүүлж байх явцдаа аялагчид Вьетнамаас өөр ямар ямар улсуудаар аялж болох талаараа судлах боломжтой. Цахим виз нь ихэнхи аялагчдын амралтын хугацаанд тохирохуйц 30 хүртэлхи хоногийн хугацаанд Вьетнам улсад байрлах эрхийг олгодог.

Таны мэдэж байх ёстой нэг зүйл бол цахим виз нь зөвхөн зарим орны иргэдэд олгогддог виз юм, уг жагсаалтанд Монгол улс орсон бөгөөд та вебсайтад байрлах жагсаалтаас харах боломжтой. Хэрэв жагсаалтанд танай улс байхгүй бол та виз авах өөр аргуудаас сонгох хэрэгтэй. Хэрэв та Америкаас Вьетнам улс руу шууд ирж байгаа тохиолдолд ямар ч асуудалгүйгээр цахим визээр Вьетнам улс руу нэвтрэх бүрэн боломжтой.

Та Вьетнамд ирснийхээ дараа цахим визийг ашиглан олон хилийн боомтоор орж гарах эрхтэй болдог ба энэ нь таны аялалыг илүү тухтай стресс багатай байлгахад тустай.

Цахим визээр хил нэвтрэхийн маш том давуу тал нь гэвэл та олон улсын онгоцны буудал дээр ирээд виз даруулахаа хүлээх шаардлагагүй, бөгөөд таны бичиг баримт бүрэн эсэхээ шалгаж санаа зовох ч шаардлагагүй юм. Харин та цахим визтэй учраас хилээр хурдан гарч ачаагаа аваад зочид буудал руугаа очиж амрах боломжтой.

3: Монгол улсын Улаанбаатар хотод байрлах Вьетнам улсын элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэх.

3-рт та Монгол улсын Улаанбаатар хотод байрлах элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэх боломжтой. Мэдээж, хүн болгон элчин сайдын яамны хажууд амьдардаггүй, тиймээс элчин сайдын яам руу явах нь төвөгтэй байж болзошгүй. Виз хойшлох болон өөртөө илүү ажил удахгүйн үүднээс та элчин сайдын яам явахынхаа өмнө бүх бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгаж, элчин сайдын яамны байршлыг мэдэж авах хэрэгтэй. Алдаа гаргавал виз авах явцыг тань уртасгаж, хэрэгтэй бичиг баримтаа бэлдээгүйгээс Вьетнамын хилээр нэвтрүүлэхийг татгалзаж магадгүй гэдгийг санаарай.

Та доороос Монгол улсад байрлах Вьетнам улсын элчин сайдын яамны хаягийг харна уу:

  • Монгол улсад байрлах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин Сайдын Яам
  • Энх тайвны өргөн чөлөө – 47,C Шуудангийн хайрцаг 670,Улаанбаатар, Монгол улс
  • Ажлын цагаар: (00-976 -11) 454 632 эсвэл (00-976 -11) 458 917
  • Факс: (00-976 -11) 458 923
  • Имейл: dsq.ulanbator@gmail.com or ulanbator@mofa.gov.vn
  • Вебсайт: http://vnembassy-ulaanbaator.mofa.gov.vn

Элчин сайдын яамны ажилтан эсвэл аялалын агент танд хэрэгтэй бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой байдаг. Элчин сайдын яамны ажилчид ихэвчлэн танд ойролцоогоор хэзээ виз авах талаар мэдээлэл өгч тусалдаг, энэ мэдээллийн дагуу та онгоцны билет болон зочид буудлаа хэзээ захиалах боломжтойгоо мэдэж авна. Та визний хураамж төлөхийн тулд бэлэн мөнгө эсвэл кредит картаа бэлдээд очих хэрэгтэй шүү.

Хэрэв энэ таны анхны гадаад аялал бол та өөр улсад очоод хийж болох зугаатай зүйлсээ  бодоод маш их догдлож байгааг тань сайн ойлгож байна. Гэхдээ аливаа аялалыг урьдчилан төлөвлөх нь маш чухал байдаг бөгөөд та аялалын туршлагатай болж, аялалд гарахаасаа өмнө бэлдэх ёстой зүйлсүүдийн талаар бүрэн мэдээлэлтэй болох нь ямагт чухал билээ. Аялагчдад аялалдаа бэлтгэх явц нь маш чухал байдаг бөгөөд сайн бэлдсэнээр стрессгүй санаа амар сайхан аялах боломжтой болдог, аялалдаа сайн бэлдсэнийхээ дараагаар та хаашаа ч аялж чадахаар архаг аялагч мэт мэдрэмжийг авах болно. Та аялал төлөвлөх хоббитой ч болж болохоос гадна өөртэй итгэлтэйгээр аялалаа төлөвлөдөг сайн аялагч болж чадах юм.

YOU MIGHT BE INTERESTED
Visit this link on mobile
Risky Free:
We charge service fee when your visa application is processed successfully.
Hassle-Free:
No passport send-off. No embassy queuing.
Fast:
Within 48 hours processing time.
Accessible:
100% online. Send and receive by email.
APPLY FOR VISA ON ARRIVAL VIETNAM
VietnamImmigration.com is a commercial website providing service for visa Vietnam and charge service fee. We are neither government website nor affiliated with embassy therefore our fee is higher than official fee from government.